Skip to main content

Хөшүүрэг гэж юу вэ?

Хөшүүргийн талаарх мэдээлэл

2 сарын өмнө шинэчлэгдсэн

Хөшүүрэг нь та өөрт байгаа хөрөнгөний багахан хэсгийг ашиглан түүнээс хэд дахин давсан мөнгөн дүнгээр арилжаанд орохыг хэлнэ. Энэ нь форекс зах зээл дээрх жижиг өсөлтөөс ашиг олох давуу талыг арилжаачдад олгодог. Энгийнээр хэлэхэд хөшүүрэг гэдэг нь зээлсэн хөрөнгө юм.

Сахилга баттай, эрсдэлийн удирдлагатай хослуулбал хөшүүрэг нь багахан хөрөнгөөр их хэмжээний ашиг олох боломжийг олгодог. Сул тал нь эсрэгээрээ эрсдэлийн менежментийг үл баримтлан хөшүүргээ хэтрүүлэн ашиглавал өндөр алдагдал хүлээх эрсдэлтэй. Хэт их алдагдлаас зайлсхийж, өндөр өгөөжтэй арилжаа хийхийн тулд та юун түрүүнд арилжааны стратегиа зөв тодорхойлж, эрсдэлийн менежментийг чанд баримтлах ёстойг санаарай.

Did this answer your question?