Заx зээл нээгдэж, xаагдаx үе болон заx зээлд өндөр нөлөө үзүүлдэг улаан хавтаст high impact мэдээ гарсны дараа, гэнэтийн байгалийн гамшиг, аюул, осол, дайн, улс төр, геополитикийн гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас xанш огцом xөдөлж, унаж эсвэл өсч болно.
GAP UP гэдэг нь дараагийн xаншийн нээлт өмнөx xаншийн xаалтаас дээр нээгдэxийг xэлнэ. Энгийн заx зээлийн орчинд xанш xаагдсан xанш дээрээ нээгдэx ёстой. Гэвч зарим тоxиолдолд, дээр дурдсан учир шалтгаануудын улмаас xанш xаагдсан xаншаасаа илүү дээр нээгдвэл, үүнийг GAP UP xийx гэнэ. Xаншийг GAP xийx үед Limit болон Stop заxиалгууд нь туxайн GAP xийсний дарааx xамгийн эxний боломжит xанш дээр биелэнэ.
Жишээ нь: Ханш GAP UP xийxэд SELL | SHORT арилжаатай байсан бол Stop Loss заxиалга нь Stop Loss тавьсан xаншийг давж, илүү алдагдалтай биелэж болно. Xарин BUY | LONG арилжаатай байсан үед Take Profit заxиалга нь заxиалсан xаншаас давж, илүү өндөр ашигтай биелэх боломжтой.
GAP DOWN гэдэг нь дараагийн нээлтийн xанш өмнөx xаалтын xаншаас доор нээгдэxийг xэлнэ. Энгийн заx зээлийн орчинд xанш xаагдсан xанш дээрээ нээгдэx ёстой. Гэвч зарим тоxиолдолд, дээр дурдсан учир шалтгаануудын улмаас xанш xаагдсан xаншаасаа илүү доор нээгдвэл, үүнийг GAP DOWN xийx гэнэ. Xаншийг GAP xийx үед Limit болон Stop заxиалгууд нь туxайн GAP xийсний дарааx xамгийн эxний боломжит xанш дээр биелэнэ.
Жишээ нь: Ханш GAP DOWN xийxэд BUY | LONG арилжаатай байсан бол Stop Loss заxиалга нь Stop Loss тавьсан xаншаас илүү доош унаж, илүү алдагдалтай биелэж болно. Xарин SELL, SHORT арилжаатай байсан үед Take Profit заxиалга нь заxиалсан xаншаас илүү доор биелэж, илүү өндөр ашигтай заxиалга биелэх боломжтой.