График буюу чарт дээрх зураг таны Stop Loss, Take Profit цэгт хүрсэн харагдаж байж болох ч захиалга хаагдаагүй тохиолдол байдаг. Энэхүү тохиолдол нь тухайн хослолын Market Bid болон Market Ask Price - с хамаардаг болно. График буюу чарт нь Market Bid Price - р зурагддаг ба та Sell захиалга өгөн Take Profit цэгт чарт хүрсэн харагдаж болох ч Market Ask Price хүрээгүй тохиолдолд захиалга хаагдахгүй болно.