Зарлага гаргах заавар / Дотоодын банк /
my.motforex.com руу өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
Та “Гүйлгээ” цэсийн доор байрлах “Зарлага” хэсэг дээр дарна.
Зарлага гаргах төрлөөс “Банкны зарлага” - г сонгоно.
Данс сонгох хэсэгт өөрийн зарлага гаргах арилжааны дансыг сонгоно.
Зарлагын дүнг Ам.Доллароор оруулан Үргэлжлүүлэх товчийг дарна.
Дэлгэрэнгүй хэсгийн доор байрлах Add account хэсэгт дансны мэдээллийг оруулна.
Банкны нэр хэсэгт өөрийн зарлага хүлээж авах банкийг сонгоно.
Дансны дугаар хэсэгт өөрийн нэр дээрх дансыг оруулна.
Хүсэлт үүсгэх товч дээр дарснаар таны хүсэлт амжилттай үүсэх болно.
Санамж : Add account хэсэгт дансны мэдээллээ оруулан хадгалсан бол цаашид Saved account хэсгээс өөрийн дансыг шууд сонгон хүсэлт үүсгэх боломжтой.
Зарлага гаргах заавар / Crypto /
Та өөрийн бүртгэл рүү нэвтэрч орон [Гүйлгээ - Зарлага] хэсгийг сонгох
[Crypto USDT BEP20] хэсгийг сонгох
Зарлага гаргах дүн хэсэг дээр та өөрийн зарлага гаргах арилжааны дансыг сонгож , гүйлгээний дүнг оруулж өгнө. / Зарлага гаргах доод хэмжээ 10$/
Та BEP20/BNB Smart Chain/ сүлжээн дэх өөрийн крипто хэтэвчний дугаарыг оруулна create request/хүсэлт илгээх товчийг дарна.
Таны шилжүүлгийн мэдээлэл харагдах ба дэлгэрэнгүйг даран төлөвөө хянах боломжтой.
Зарлага гаргах заавар /Wire Transfer/
Та өөрийн бүртгэл рүү нэвтэрч орон [Гүйлгээ - Зарлага] хэсгийг сонгох
[Wire transfer] хэсгийг сонгох
Зарлага гаргах дүн хэсэг дээр та өөрийн зарлага гаргах арилжааны дансыг сонгож , гүйлгээний дүнг оруулж өгнө. / Зарлага гаргах доод хэмжээ 10$/
Та өөрийн зарлага хүлээн авах банкны дэлгэрэнгүй мэдээллийг оруулан create request/хүсэлт илгээх товчийг сонгоно.
Таны шилжүүлгийн мэдээлэл харагдах ба дэлгэрэнгүй даран төлөвөө хянах боломжтой.